2013-10-17
goe shuleg shuu
Амьддаа бие биеэ хайрла, хvмvvсээ
Алив сайхан бvхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггvй vгийн зэвээр зvрхийг минь бvv шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нvх рvv битгий тvлх!

Архинд орсон нэгийгээ шоолж бvv инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шvv.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хvрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бvv мартаг.

Ганц сайхан vгээр дутаж яваа хvнд
Гарцаагvй тvvнийг нь олж хэл.
Гадаа нартай ч, гэрт хvйтэн едер
Газар дээр нэг бус удаа тохиолдоно.

Чамд дурласан сайхан хөвгvvнийг
Чанга хатуу vгээр битгий гомдоо, бvсгvй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла!
Чамаас сайхан хvvхэнд ч дурлаж ч болох шvv.

Бидний амьдрал ав адилхан,
Бидний хоолой дээр vг хvртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хvртэл нэг янзаар бемберч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог!
Бvсгvйн доголон нулимсыг асуулгvйгээр арчиж
Бvдэрч унасан хvvхдийг дээр өргөн аргад!

Өнөөдөр чи инээж, нөгөөдөх уйлдаг ч
Өөр нэг едер чи гуньж, цаадахь чинь дуулна.
Өлгий, авс хоёрыг хvн бvхэн дамждаг болохоор
Өер юу ч хэрэггvй, бие биеэ л хайрла!
Өрген хорвоод хvн хайраар л дутаж болохгvй!

Аз жаргалыг би, хvний сэтгэлийн галаар төсеелдег болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа тvгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хvлээхийн нэр гэж ойлгоном
Бичсэн: Good luck | цаг: 16:06 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax